"Адуучдын баяр-2013" аялал жуулчлалын өдөрлөг 2013 оны 07-р сарын 26 ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос баруун тийш 18 км зайд байрлах Монгол Түмний Морины Их Шүтээн цогцолборт зохион байгуулагдана.
ХОЛБОО БАРИХ:
Гар утас: 99069306, 99052538
И-Мэйл: uvurkhangaitourism@gmail.com, magnai_0612@yahoo.com
Сарлаг фестиваль аялал жуулчлалын арга хэмжээ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Улаан-Цутгалангийн хүрхрээгээс баруун хойш 8 км-т Өндөр-Хясаа хэмээх газар жил бүрийн 07 дугаар сарын 23 нд зохион байгуулагдана.
ХОЛБОО БАРИХ:
Гар утас: 99069306; 99088605
И-Мэйл: uvurkhangaitourism@gmail.com, magnai_0612@yahoo.com
"ӨВӨРХАНГАЙ АЙМАГ" цааш унших »
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН "ДЭЛХИЙН-ӨВ ОРХОН ГОЛЫН НҮҮДЭЛЧИД"
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО
"Дэлхийн-Өв Орхон голын нүүдэлчид" аялал жуулчлалын холбоо нь Өвөрхангай аймгийн аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөлийн 2010 оны 09 сарын 17-ны өдрийн уулзалт хуралд оролцсон гишүүдээс санаачлан байгуулсан холбоо юм.
Холбооны эрхэм зорилго:
Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын салбарыг Дэлхийн өвийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцооны түншлэлийг бий болгох.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, аймаг сумын хэмжээнд бодлого боловсруулахад идэвхтэй оролцох.
- Өөрийн гишүүдээ мэдээллээр тогтмол хангах
- Салбарын хэмжээнд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор уулзалт, ярилцлагыг зохион байгуулна.
- Өөрийн гишүүддээ сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох материал, гарын авлагаар хангах.
- Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, иргэдэд өөр хоорондоо харилцан, хамтран ажиллах бололцоо олгосон үйл ажиллагаа явуулна.
- Гишүүдийн үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, интернет болон мэдээллийн бусад сувгаар сурталчлах.
- Гишүүд хоорондын үйл ажиллагааны нэгдлийг хангах элгэмсэг орчинг буй болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх
- Гишүүдийн эрх ашгийг хамгаалах
- Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Гишүүнчлэл: Манай холбоонд Өвөрхангай аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан байгуулага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс гишүүнээр элсэн хамтран ажиллахад бид бүхэн таатай байх болно.
http://www.youtube.com/watch?v=-EJXLW1gFB0&feature=BFa&list=HL1352257648
http://www.youtube.com/watch?v=EWSZzudSTb8&feature=BFa&list=HL1352257648
Холбоо барих: И-мэйл: uvurkhangai_tourism@yahoo.com Утас: 99058710, 99069306
"Байгалийн онцлог" цааш унших »
ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭСЭН ҮНДЭСЛЭЛ Дэлхийн Өвийн хороо 2004 онд "ДӨ-ОХСДГ "-ыг нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж, хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт өв болохыг нотлож, Дэлхийн Өвд бүртгэж авсан.
ДЭЛХИЙН ӨВ-ОХСДГ НЬ:
"Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай" конвенцийн дараахь үндсэн гурван шалгуурыг хангаж байгаа болно. Тухайлбал: үргэлжлэл бий
"ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫГ ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭСЭН ҮНДЭСЛЭЛ" цааш унших »
"Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар" цааш унших »
"ДӨ-ОХСДГ-Т БОСГОСОН ГЭРЭЛТ ХӨШӨӨ" цааш унших »
Өв гэдэг нь өнгөрсөн үеэс бидэнд өвлөгдөн үлдсэн, одоо бидэнд байгаа, ирээдүй хойч үе маань түүнээс суралцаж, түүнийг гайхан биширч, сэтгэлийн таашаал авч байх үүднээс тэдэнд уламжлан үлдээж байгаа аливаа зүйлийг хэлнэ.
Дэлхийн өвийг:
1. Байгалийн өв
2. Соёлын өв
3. Холимог өв
гэж хуваан авч үздэг.
Соёлын өвийг дотор нь Биет өв, Биет бус өв хэмээн ангилдаг ба Биет өвийг дотор нь:
1) Үл хөдлөх өв
2) Хөдөлгөөнт өв
3) Баримтат өв гэж хуваадаг.
Соёлын биет өв гэж түүх, шинжлэх ухаан, урлаг, гоо сайхны үнэ цэнэ, ач холбогдлын үүднээс авч үзвэл онцгой гайхамшигтай үнэ цэнэ, ач холбогдол бүхий хүний бүтээн туурвисан дурсгалт зүйл болон дурсгалт газруудыг хэлнэ. Үүнд: үргэлжлэл бий
"ДЭЛХИЙН ӨВ" цааш унших »
© ӨВӨРХАНГАЙ, UVURKHANGAI, OVORKHANGAI
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог


